НИЙТЛЭЛҮҮД
ДИПЛОМАТ АЛБАНЫ МААНЬ ТУЛГЫН ЧУЛУУ ИНГЭЖ ТАВИГДЖЭЭ
2011 оны 12 сарын 21

Бидний монголчууд бол олон улсын харилцаа, дипломатын түүхэнд өөрийн ул мөрийг гүн үлдээсэн Азийн эртний сурвалжит ард түмэн мөн бөгөөд манай өвөг дээдэс өнө эрт цагаас инагш төрсөн нутаг усаа эзэгнэн,  төр улсаа байгуулан гадаад бодлогоо бие даан явуулж туурга тусгаар байдлаа хамгаалан бататгаж ирэхдээ дипломатын өвөрмөц арга хэлбэрийг буй болгож, хатуу мөрдөж ирсэн түүхтэй билээ. Монголчуудын өвөг, анхны төрт улс Хүннү гүрэн нүүдэлчдийн тусгаар тогтнол, иргэншлийг хамгаалах их хэргийг үүсгэн сэдэж байх цаг дор гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол  өгч, хэдийгээр зэрэг дэвийн хувьд хялбар зохион байгуулалттай боловч төрийн хэмжээнд журамлагдсан гадаад харилцааны албыг ажиллуулж байжээ.  Чингис хааны нэгдсэн улс, эзэнт гүрний үед «Төрийн хэрэг эрхлэх газар» зэрэг байгууллагыг үүсгэн байгуулж гадаад дахинтай харилцах асуудлыг «төрийн алтан аргамж» хэмээн онцгойлон үзэж шийтгэн эрхлүүлж байжээ. Монголын Юань гүрний үед «Нууц бичгийн яам» гэдэгт хааны бие ба ордонд шадар цэрэг суулгах, их цэрэг хөдөлгөх, гадагш дайтах, элч довтолгох, бусад олон улс лугаа харилцан найрамдах зэрэг гадаад харилцааны нарийн хэргийг удирдан явуулж байсан нь төрийн байгууллага, яамдын анхны хэлбэрүүд байсан ажэ.a

Дэлгэрэнгүй үзэх >
КОММУНИСТ ЗУСАРДЛЫН ЖИНХЭНЭ БЭЛГЭДЭЛ
2011 оны 12 сарын 6

Зусардлын нийгмийг коммунизм хэмээмүй гэж нэгэн лут антикоммунист хэлсэн байдаг. Үнэндээ ч нэг нь зусардуулж, нөгөө нь зусардаж байж нийгэм нь гагнагддаг, тогтвортой оршдог жам ёсны хуулиар манай өмнөх нийгэм үнэхээр тогтвортой бат  бэх байсан билээ. Өмнөх гэдгээр СССР тэргүүтэй нийт социалист хамтын нөхөрлөлийн орнуудыг нэрлэсэн хэрэг. Далан насныхаа босгон дээр цус харваж үхдэгийн даваан дээр амилсан энэ зохиолын баатрыг Снежкин найруулж,  Сергей Шакуров, Артур Ваха, Мария Шукшина нар гол дүрд нь тоглосон 4 ангит кинонд (2005 он) жинхэнэ бодитойгоор харуулсан байдаг. Тэр киногоор бол амьдаараа үхэж зөнөсөн коммунист өвгөн чухамдаа эргэн тойрны зусардал, гавьяа шагналынхаа хүчээр хэдэн жилийг амьд мэнд туулсан болж таарч байна. Чухамдаа баатар цол, одон медаль зүүж өгөхгүй л бол үхчих гээд зовоож байсан мэтээр оросын кинонд баримт дэлгэжээ.    

Дэлгэрэнгүй үзэх >
”VERY SOON” ГЭДЭГ ХАРИУЛТААР ДАХИН ХОЁР САРЫГ ТУУЛАВ (2)
2011 оны 11 сарын 30


Египетийн Гадаад хэргийн сайдын тэрхүү амлалтыг дахин 2 сар 20 хоног хүлээсэн юм даа. Бид ИЖБ барих тэр өдрийг 5 дугаар сарын турш хүлээв. ИЖБ барихаар надтай хамт жагсаалтад багтсан Элчин сайд нартай хүлээн авалт, бусад арга хэмжээний үед уулзах болгондоо харилцан мэдээлэл солилцож, сураг ажиг гаргаж байтал хүлээгдэж буй Элчин сайдын тоо юу юугүй 20-иос давлаа. ГХЯ-ны туслах сайд, Ёслолын ба чиглэлийн газрын албан хүмүүстэй уулзаж асуух бүрт "Very Soon" гэдэг хариулт л өгнө. Зарим дипломатчдын яриагаар намар болтол хойшилж мэдэх ч сураг гарч, ноднин 10-11 дүгээр сард ирсэн Элчин сайд нарын зарим нь бухимдангуй, гутранги явахтай нэг бус удаа таарч байв. Түрүүлж ирсэн Элчин сайд нарын нэлээд нь ЭСЯ-дын зохиож буй үндэсний баярын хүлээн авалтад үзэгдэхгүй болж, тэдний хувьд сэтгэлээр унасан юм уу гэмээр байдалтай явааг ажиглалаа. 2007 оны намраас хойш хүлээж байгаа Хятад, Индонез, Филиппиний сайд нарыг бодвол би сэтгэлээр унахаар ч биш юм.

Дэлгэрэнгүй үзэх >
Танилцуулга
1956 онд Улаанбаатар хотод төрсөн, 1974 онд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургууль, 1979 онд МУИС-ийн хятад судлалын анги, 1993 онд Москвад ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийг дүүргэсэн. Дипломатч, хятад судлаач мэргэжилтэй.
Цааш нь ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой