Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 15 цаг 16 минут
  • 2017 оны 3 сарын 31

    Энэ бол ердөө хэдхэн сарын өмнөх үйл явдал. Тодруулбал АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль ид эрчээ авч байсан үе. Ардчилсан Нам эргээд ялчихна гэсэн итгэлтэй, бас Америкийн төрийн бодлого залгамж чанартай, ардчиллын үнэт зүйлс нь хөдлөшгүй гэсэн горьдлоготойгоор Барак Обама Нью-Йоркт ээлжит тоглолтоо хийж байв. Юу хэмээвээс мөнгө зарж, лоббидож, шахаж шаардаж байгаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр дэлхийн 50 улсын төр засгийн тэргүүнүүдийг цуглуулан анх удаа дүрвэгсдийн асуудлаар дэлхийн дээд түвшний уулзалт гэдгийг санаачилжээ.

    32074 0
  • 2017 оны 3 сарын 24
    Нью-Йоркийн хөрөнгийн бирж энд оршдог гэдэг утгаар “Wall Street” гэх нэрийг сонсоогүй насанд хүрэгч энэ дэлхийд ховорxoн болов уу. АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн доод (өмнөд) хэсэгт орших шигүү гудамж, тэнгэр баганадсан өндөр сүрлэг барилгууд, энэхүү их хотын санхүүгийн түүхэн төв хэсэг.
    38836 0
  • 2017 оны 3 сарын 17
    Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко оросуудын цөсийг хөөргөж, нервийг барахдаа гаршиж байх шиг. Аман заналхийлэл нь ажил хэрэг болж Оросын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээнд очиж үзлээ. Саяхны баримт. 2017 он гараад Минскээс цочмоор алхам хэрэгжүүлээд авсан. Юу гэвэл дэлхийн 80 улсын иргэдэд 5 хоногийн визгүй зорчим дэг тогтоосноо зарлаж Оросын хил, гааль, хяналтын албаныхныг гэнэт түргэн авахуулсан.
    44100 0
  • 2017 оны 3 сарын 10
    Brexit Европт их гай тарина гэх шүүмжлэл, дайралт нэн их тааралдах боллоо. Европт антисемитизмын (еврейн эсрэг үзэл) шинэ хүчирхэг давалгаа үүсгэж, тэр нь жүүд нарыг Европоос дайжахад хүргэж мэднэ хэмээн Европын жүүдийн номлогчдын зөвлөлийн дарга, Москвагийн ерөнхий раввин Пинхас Гольдшмидт мэдэгдлээ. Тэрээр Европарламентад энэ талаар сэтгэл түгшим мэдэгдэл хийж, энэ тив бүх еврей нараасаа хагацах нээ хэмээн сүрдүүлэв.
    79877 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.