Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 17 цаг 59 минут
Танилцуулга

1956 онд Улаанбаатар хотод төрсөн, 1974 онд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургууль, 1979 онд МУИС-ийн хятад судлалын анги, 1993 онд Москвад ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийг дүүргэсэн. Зөвлөлт, Нидерланд, Израиль, Малайз, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Дипломатч, хятад судлаач мэргэжилтэй.

Монголын Радио, МОНЦАМЭ-д орчуулагч, редактор, ахлах редактор, "Цаг үе" сэтгүүлийн эрхлэгч, Aрдын армид байлдагч, сонсогч, офицер, Монгол-Хятадын хилийн хэлэлцээнд орчуулагч, Бээжин дэх ЭСЯ-нд дадлагажигч, МУИС-ийн ОУХДС-д багш, ахлах багш, дэд профессор, ГХЯ-нд газрын дэд захирал, Нью Дели дэх ЭСЯ-нд зөвлөх, Японы Олон улсын харилцааны институтэд зочин-судлаач, ГХЯ-нд бодлого төлөвлөлт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. 2008-2012 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсад Элчин сайд, Кувейт Улс, Саудын Арабын Вант Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улсад хавсран суугаа Элчин сайд, 2012-2015 онд "Монгол Улсын гадаад харилцаа" Britannica нэвтэрхий толийн редакцид Ерөнхий редактор, "Түүхэн эрхмүүдийн цадиг" номын төсөлд "Жамбын Батмөнх" номын зохиогч, Төрийн удирдлагын хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Удирдлагын академи, Улс төрийн боловсролын академи болон зарим их сургуулиудад зочин профессор, зочин судлаач, “Засгийн газрын мэдээ” сонины ТУЗ-ийн гишүүн. Одоо үндсэн мэргэжлээрээ ГХЯ-нд  газрын дэд захирлаар ажиллаж буй.  “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” (2011 он) дипломат цолтой. ШУА-ийн олон улсын улс төрийн бодлого судлалын профессор (2003 он) цолтой.
 
Зохиогчийн номууд: Олон улсын харилцаа ХХ зуунд; Дэлхийн бодлого ба олон улсын харилцаа: 90-ээд оны үндсэн хандлага; Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны түүхэн зарим асуудал; Ардчилал дахь зүүний нялхсын өвчин: Монголд фашизм байхгүй, популизм бий; Манай зууны хөрөг (хамтран зохиогч нь Баабар); Олон улсын харилцаа, дэлхийн шинэ дэг журам; Олон улсын харилцаа, геополитикийн сонирхол;  Евразийн геополитик, олон улсын харилцаа: Одоо ба ирээдүй; Евразийн геополитик, олон улсын харилцаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй (PhD горилж нэмж засварласан 2 дахь хэвлэл); Олон улсын харилцааны онол, практик; Монгол Улс: Коммунизмаас капитализм руу; Самуэль Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн: Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” (орчуулгын ном);  Бидний араншин: Гурван монгол зодолдоно (эмхэтгэж хянан тохиолдуулсан улс төрийн нийтлэлийн ном); Геополитикийн лекцүүд; XXI зуун: Таамаглал, төсөөлөл; Бид ингэхэд хэн юм бэ?; Би: Миний амьдралын тойрог; Тахрирын хувьсгал; Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид (хамтран зохиогч нь Баабар), Тахрирын хоёрдугаар хувьсгал, Жамбын Батмөнх (эхний ба нэмж засварласан 2 дахь хэвлэл). 

Эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 1600 орчим нийтлэл өгүүлэл бичсэн. Зарим бүтээл нь Орос, Хятад, АНУ, Энэтхэг, Япон, Солонгос, Тайваньд хэвлэгдсэн.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.